ДҮРЭМ ЖУРАМ

АШУҮИС-ийн захирлын 2016 оны
____ сарын ___ -ны өдрийн
____тоот тушаалын 1-р  хавсралт


АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН 
АНАГААХ УХААНЫ ТӨВ НОМЫН САНГИЙН ДҮРЭМ

НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.  АШУҮИС-ийн Анагаах Ухааны Төв Номын Сангийн (цаашид АУТНС гэх)- зорилго  нь сургуулийн хөгжилд хувь нэмрээ оруулсан, анагаах ухааны чиглэлийн сургалт, эрдэм шинжилгээний чанартай номын фонд, мэдээллийн  баялаг сантай, орчин үеийн дэвшилтэт техник  тоног төхөөрөмжийг үйлчилгээндээ нэвтрүүлсэн, уншигчдийн  мэдлэг  боловсролоо  дээшлүүлэхийг дэмжсэн, мэдээлэл арга зүй- номын сангийн үйлчилгээ үзүүлэхэд оршино.
1.2. АУТНС нь монгол болон гадаад хэлээр хэвлэгдсэн мэргэжлийн ном, сурах бичиг, гарын  авлага, сэтгүүл, тогтмол хэвлэл, эрдэм шинжилгээ судалгааны бүтээл, эх зохиол,  лавлагаа  танин мэдэхүйн ном зохиолоор сан хөмрөгөө баяжуулж, зөв зохистой хадгалан хамгаалж, өөрийн сургуулийн профессор багш, оюутан, судлаач,  ажилтаны сурч боловсрох, мэдлэгээ дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэхэд чиглэсэн нээлттэй үйлчилгээний нэгж байна.
1.3.  Номын сан нь МУ-ын Боловсролын  болон Номын сангийн тухай хууль,  холбогдох эрх  бүхий байгууллагын  гаргасан  дүрэм,  журам,  хууль эрх зүйн  баримт бичиг, норм норматив, номын сангийн стандарт, АШУҮИС-ийн дүрэм, хөдөлмөрийн  дотоод журам зэрэг эрх зүйн баримт  бичгийг дагаж мөрдөнө.
1.4.  Номын сангийн үйл ажиллагаа, өдөр  тутмын  үйлчилгээ нь энэхүү номын сангийн дүрэм, үйлчилгээний дотоод журмаар зохицуулагдаж, их  сургуулийн  нийт профессор, багш, суралцагч, ажилтан,  ажилчид, уншигчид  дагаж  мөрдөнө.
ХОЁР. НОМЫН САНГИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
2.1. АШУҮИС-ийн номын сан нь Төв номын сан  нь салбар болон бүрэлдэхүүн
       сургуулийн номын сангаас бүрдэнэ.
2.2. АУТНС нь өөрийн  үйл  ажиллагааг  зохицуулах албан бичгийн хэвлэмэл хуудас,
       тамга тэмдэгтэй байна.
2.3. АУТНС-ийн үйл   ажиллагааг зохицуулах дүрэм,  журмыг АШУҮИС-ийн захирлын
зөвлөлийн хурлаар хэлэлцэж,  Захирлын тушаалаар батална.
2.4. Номын сан нь АШУҮИС-ийн Боловсрол эрхэлсэн тэргүүн дэд захирлын удирдлага дор үйл ажилагаагаа явуулна.
2.5. Номын  сан нь номын сангийн сан  хөмрөгийг баяжуулах, сурталчлан                      
таниулах, хадгалан хамгаалах , номын  сангийн уламжлалт үйлчилгээг  чанаржуулах, 
шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэх, мэдээлэл технологийн тусламжтайгаар мэдээллийг   уншигчид хүргэх чиглэлээр  ажиллана.
2.6. Номын сангийн захирлыг АШУҮИС-ийн захирлын тушаалаар томилж, чөлөөлнө.
2.7. Номын сангийн захирал нь номын сангийн хөгжлийн ойрын болон хэтийн      
бодлого боловсруулах , техник технологийн дэвшилтэт үйлчилгээг нэвтрүүлэх,         байгууллагыг хөгжүүлэх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, номын сангийн материалаг баазыг  бэхжүүлж, гадаад дотоодын  хамтын  ажиллагааг хөгжүүлэх  зэрэг номын  сангийн холбогдох асуудлаар сургуулийн захиргаанд  санал дэвшүүлэн шийдвэрлүүлнэ.       
2.8. Номын сангийн  жилийн  төсөв, төлбөрт үйлчилгээний орлогыг номын
сангийн тохижилт, фонд бүрдүүлэлт, бичиг хэрэгсэл, ном сэлбэн засах, сургалт,  соёл
олон нийтийн ажил зохиох зэрэг  номын сангийн  үйл ажиллагаанд номын сангийн 
захирал үр ашигтай зарцуулна.
2.9. Номын сан нь номын сангийн захирал, ахлах номын санч, програмист,             мэдээллийн  ажилтан, ном зүйч, каталогич, ном бүрдүүлэгч-ном ажиллагч, ном сэлбэн
засагч, номын  санч гэсэн үйлчилгээний ажилтанаас бүрдэх бөгөөд тэдгээрийг номын сангийн ажилтан гэнэ.
2.10.Номын сангийн  ажилтан нь дараах эрх, үүрэгтэй. Үүнд:
2.10.1.Номын сангийн  ажилтан нь МУ-ын хөдөлмөрийн хууль, Соёлын  тухай хууль,     Номын сангийн хууль, бусад холбогдох хууль тогтоомж, АШУҮИС-ийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журамд заасан эрх эдлэж, хариуцлага  хүлээнэ. 
2.10.2.Номын сангийн ажилтан албан  үүргээ гүйцэтгэж байх үедээ сургууль,номын сангийн удирдлагад номын сангийн  үйл ажиллагаатаa холбоотой санал гомдол гаргах, мэргэжил ур чадвараа дээшлүүлэх, туршлага судлах эрхтэй
2.10.3. Номын сангийн үйл ажиллагаа, үйлчилгээг хэвийн явуулахаар  уншигчийн нэр, хаягийг тодруулах, тухайн этгээдийн бичиг баримтыг шалгах, уншигчдад шаардлага тавих.  
2.10.4.Номын сангийн ажилтан нь номын сангийн өдөр тутмын үйлчилгээ, лавлагаа  
мэдээллийг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж, харилцааны ёс зүйн хэм хэмжээг 
өрдөн ажиллах, хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын  тодорхойлолтонд заасанажил үүргийг бүрэн гүйцэтгэнэ                 
2.10.5.Номын тооллогыг зохих журмын дагуу заасан хугацаанд явуулж, үр дүнг нь  
тооцох, номын санчийн хариуцлагагүйгээс ном үрэгдүүлсэн тохиолдолд  журмын дагуу номын өрийг төлж барагдуулна.
2.10.6.Номын сангийн ариун цэвэр, эрүүл ахуй, эд аж ахуй, техникийн аюулгүй  байдлыг хангаж, номын сангийн үйл ажиллагаанд мөрдөгдөх норм, норматив, батлагдсан стандартыг мөрдөн ажиллана.
2.10.7.Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, номын сангийн  хөгжлийн  бодлого, төлөвлөгөөт ажилд тусгагдсан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллана.   
Дөрөв. НОМЫН САНГИЙН ФОНД БҮРДҮҮЛЭЛТ                                                               
4.1.  Номын сан нь фонд бүрдүүлэхдээ МУ-ын Сангийн сайдын 1994 оны 83/97 дугаар тушаалаар баталсан   “ Номын сангийн ном хэвлэлийн бүтээгдэхүүнийг худалдах, солилцох, худалдан авах, данснаас хасах  журам”, Монгол Улсын Сангийн  сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны 11 дүээр сарын 10-ны єдрийн хамтарсан  357/406 дугаар тушаал “Ном хэвлэлийг дахин үнэлэх  журам”, 2014 оны 12-р сарын 19-ний өдрийн  МУ-ын “ Номын  сангийн тухай” хуулийг баримтлана.
4.2. Фонд бүрдүүлэлтийн хэрэгжилтэнд АШУҮИС-ийн захирал, сургуулийн “Сурах бичгийн редакцийн зєвлєл, номын сангийн захирал, санхүүгийн алба хамтран  хяналт тавина.
4.3.  АУТНС-ийн сан хөмрөгийг анагаахын  шинжлэх  ухааны ном, сурах бичиг, гарын авлага, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны тайлан илтгэл, эмхэтгэл эрдмийн бүтээлээс гадна танин мэдэхүй, хэл шинжлэл, түүхийн үнэт ховор ном   зохиол, философи ёс зүй хүмүүжил, нийгэм эдийн засаг, утга зохиол, дэлхийн  сонгодог бүтээл,  нэвтэрхий толь  лавлахууд, гадаад дотоод тогтмол хэвлэл, цахим мэдээллийн сан зэрэг өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг  боловсролоо дээшлүүлэх  ач холбогдол бүхий ном хэвлэлээр  баяжуулна 
4.4.  Хэрэгцээт номын  захиалга, шинэ номын худалдан авалт, нөхөн бүрдүүлэлтийг      
холбогдох стандарт журмын дагуу  хийнэ.
4.5. “МУ-ын Ном, хэвлэлийн байгууллагад мөрдөх үндэсний стандарт MNS5742:2007”-ыг  үндэслэн  АШУҮИС-ийн суралцагчийн /бакалавр, магистрантур, докторант/сургалтын төлбөрийн 1,5% - тай тэнцэх төсвийг номын сангийн фонд  бүрдүүлэлтэнд төсөвлөн зарцуулна.
4.6. Фонд бүрдүүлэлтийн төсөвлөсөн төсвийн 75% -ийг  мэргэжлийн ном,  сурах бичигт,   үлдсэн  25%-ийг хэрэгцээт ном, тогтмол хэвлэл, сургалт судалгаан цахим мэдээллийн сан авахад зарцуулна.
4.7 Сургалтын алба нь тухайн хичээлийн жилд сургалтын хөтөлбөрт шаардагдах         үндсэн  сурах бичиг, гарын авлага, бие даан суралцахад шаардагдах номын  судалгааг номын санд хүлээлгэн өгнө.
4.8.  Номын  фондыг  бүрдүүлэхдээ судлаж буй суралцагчийн тооноос хамаарч ерөнхий эрдмийн сурах  бичиг  бол 15-  20ш, мэргэжлийн ном сурах бичиг бол 20- с дээш хувь авна.
4.9 АШУҮИС-ийн эрдэмтэн профессор багш өөрийн хэвлэгдсэн бүтээлээс   МУ-ын “Номын сангийн тухай” хуулийн 17.1; 17.1.1-д заасны дагуу сургуулийн номын  санд нэг хувийг үнэ төлбөргүй хүлээлгэж өгнө
4.10. Цөөн тоотой буюу ховор, дахин хэвлэгдэх боломжгүй хэрэгцээт ном, сурах бичгийг цахим хэлбэрт оруулан цахим бүрдүүлэлт хийж, уншигчдад зөвхөн сургуулийн  дотоод сүлжээгээр үйлчлэнэ.
4.11.  Сургуулиа төгсөж буй суралцагч бакалавр, магистрт, докторын зэрэг хамгаалсан бүтээл,  дипломын ажлаа тавигдах шаардлагын дагуу хавтаслан,хэвлэмэл болон  цахим хэлбэрээр номын санд хүлээлгэж, эрдмийн бүтээлийн сан  хөмрөгийг  баяжуулна.  
4.12. Фонд бүрдүүлэх төсвийн зарцуулалтыг төв болон салбар сургуулийн захирал, нягтлан бодогч, номын  сангийн  захирал хариуцан гүйцэтгэнэ.
4.13.   Гадаад, дотоодын их дээд сургууль, байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэлийн
газар, хувь хүнээс хандивласан номыг журмын дагуу үнэлэн, үндсэн хөрөнгөнд бүртгэн дансалж,  үйлчилгээнд гаргана.                         
4.14.   Номын санд шинээр ирсэн номыг 14 хоногийн дотор ном ажилбарт оруулан  
ангилан дансалж, цахим каталогид бүртгэж, нэгжүүдэд хуваарилан, онлайнаар уншигчдад сурталчлан, номыг эргэлтэнд оруулна.         
Тав. НОМЫН САНГИЙН НОМ, ХЭВЛЭЛИЙГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ, ДАХИН ҮНЭЛЭХ
5.1.   Ном хэвлэлийг нөхөн төлүүлэхдээ МУ-ын  БСШУЯ-ны сайдын 2007 оны 11- сарын 8-ны өдрийн 415 тоот тушаалын 4-р хавсралтаар батлагдсан “Алдагдсан буюу 
гэмтээгдсэн “ ном, хэвлэлийг төлүүлэх журам”-ыг    үндэслэн нөхөн төлбөр хүлээлгэнэ. 
5.2.  Уншигч номын сангийн  ном хэвлэлийг  алдаж үрэгдүүлсэн бол нөхөн  төлүүлж,      урж гэмтээсэн, хуудас  дутаасан  тохиолдолд ном хэвлэлийг нөхөн сэргээж номын санг хохиролгүй болгоно. 
5.3.  Алдагдсан номын зохиогч, номын нэр, хэвлэсэн  он тохирсон эсвэл дараагийн оны хэвлэлтээр, ижил хувь олдохгүй тохиолдолд номын санд шаардлагатай номын жагсаалтын дагуу нэг номыг  2 ш  номоор төлж, өрийг барагдуулна.
5.4. Хэвлэмэл бус материал ( аудио, CD, DVD),  тогтмол хэвлэл, сонин, сэтгүүл үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд ижил хувиар төлнө.
5.5. Номын өрийг мөнгөн хэлбэрээр барагдуулах тохиолдолд (5.1.) номын үнийн дүнг 3 нугалан төлүүлж, орлогыг фонд  бүрдүүлтэнд зарцуулна.
5.6. Номын төлбөрт хуулбарласан ном хэвлэл, бичлэгийн стандарт хангаагүй хэвлэмэл бус материал орлуулан авахыг хориглоно.
5.7. Номын сангийн тооллогоор номын сангийн  ажилтанаас дутагдсан номын төлбөрийг барагдуулахдаа үнийн  дүнгийн 15%-ийг номын  эрсдэлд тооцож, үлдсэн номын ижил хувийг авах эсвэл алдагдсан номын агуулга, үнэтэй дүйцэхүйц 1 ширхэг номыг орлуулан  авч, тооллогын өрийг  барагдуулна. Цөөн хувьтай, ховор номыг ижил хувиар төлнө.
5.8.  Ном хэвлэлийг дахин үнэлэхдээ Сангийн сайд, БСШУЯ-ны 2006 оны11 дүгээр сарын 10-ны өдрийн хамтарсан 357/406 дугаар тушаалыг баримтлана.


АШУҮИС-ийн захирлын 2016 оны
                                                                           ____ сарын ___ -ны өдрийн
      ____тоот тушаалын 2-р хавсралт

АУТНС-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДОТООД ЖУРАМ
1.1. АУТНС-нь АШУҮИС-ийн эрдэмтэн профессор  багш,  оюутан, эрдэм                 
       шинжилгээний ажилтан, докторант, магистрант, ажилтан, ажилчид, хөдөө орон  
       нутгаас мэргэжил дээшлүүлэхээр ирсэн суралцагчид номын сангийн  үндсэн   
       үйлчилгээг  үнэ  төлбөргүй, гадны уншигчдад номын  сангийн төлбөрт       
       үйлчилгээний журмыг үндэслэн номын сангийн үйлчилгээ  үзүүлнэ.

1.2.  Номын сангийн  өдөр  тутмын  үйлчилгээ, номын  сан – уншигчийн харилцаа нь  
       энэхүү  журмаар зохицуулагдана. 

1.3. Сургуулийн суралцагч номын сангийн  “ Уншигчийн үнэмлэх”-тэй  болсоноор  
       номын сангаар үйлчлүүлэх эрх  нээгдэнэ.  
1.3.1.  Номын сангийн үйлчилгээний  “Уншигчийн үнэмлэх” нээлгэхэд  дараах материалыг бүрдүүлнэ.Үүнд:
a)    Оюутнууд оюутны үнэмлэх (эмч эмнэлгийн ажилтан нар албан газрын үнэмлэх, мэргэжил дээшлүүлж буй суралцагчийн түр үнэмлэх)
b)    Иргэний үнэмлэх
c)    Цээж зураг /сүүлийн үеийн/
d)    Төлбөрийн хураамж 3000 төгрөг
1.3.2. Уншигчийн үнэмлэхийг бусдад дамжуулах, бусдын үнэмлэхийг ашиглахыг хориглоно
1.3.3.Уншигчийн үнэмлэхийг гээгдүүлсэн тохиолдолд номын сангийн ахлах номын  санчид мэдэгдэж, дахин үнэмлэх нээлгэнэ. 
1.3.4. АШУҮИС-ийн  суралцагч  бус эрдэм шинжилгээний бүтээл туурвиж буй судлаачид 3 сараас дээш хугацаагаар номын сангаар үйлчлүүлэх  тохиолдолд 1 жилийн хугацаатай “ Уншигчийн түр  үнэмлэх”-ийг 10000 төгрөгөөр нээлгэж үйлчлүүлнэ.
1.3.5. Номын сангаар үйлчлүүлэхдээ гадуур хувцастай орох, идэж уух зүйл авч орох, номын сангийн эд зүйлийг  эвдэж гэмтээх, бохирдуулах,  бусдад саад болох, номын санчидтай зүй бусаар харилцахыг хориглоно.
1.3.6. Уншигч буруутай үйлдлээсээ номын сангийн техник хэрэгсэл, тоног       төхөөрөмж, эд аж ахуйг эвдэж гэмтээвэл хохирлыг бүрэн барагдуулна.
2.1.    Уншлагын танхимын үйлчилгээ
2.1.1.  Уншлагын танхимаар үйлчлүүлэхдээ уншигчийн үнэмлэхийг номын  санчид шалгуулж, суудлын дугаар авч үйлчлүүлнэ.
2.1.2.  Уншигч нь ойрын фонд, үндсэн фонд, гадаад номын фонд, тогтмол хэвлэлийн фондноос  нэг удаа  3-аас дээшгүй ном, хэвлэл захиалан ашиглана.
2.1.3.  Уншлагын танхимаар үйлчлүүлж байгаа уншигч ном,  сурах бичиг,  гарын  авлагыг  зөвхөн уншлагын танхимд ашиглах  бөгөөд хэрэглэж  дуусмагц номын  санчид эргүүлэн  өгнө.
2.1.4.  Уншигч нь уншлагын  танхимын номын хэвлэлийг хувилан  олшруулах бол номын санчаас зөвшөөрөл авч, номын сангийн хувилах vйлчилгээгээр vйлчлvvлнэ.
2.1.5. Номын сангийн “ Бүлгийн өрөөгөөр “ үйлчлүүлэхдээ нэг бүлгийн өрөөнд  5-8 уншигч,  нэг удаа 1-2 цагийн хугацаатай үйлчлүүлнэ. 
2.1.6. Уншлагын танхимд гадуур хувцастай орох, хоорондоо чанга ярих,  тоглох, гар утсаар ярихыг хориглоно. 
2.1.7.  АШУҮИС-ийн докторант, магистрант, резидент номын сангийн  “Уншигийн үнэмлэх” -ээр, мэргэжил дээшлүүлж буй курсын эмч нар “Суралцагчийн түр үнэмлэх”- ээр номын сангийн “Эрдэм шинжилгээний уншлагын танхим” болон   “Уншлагын танхим С” –ээр үйлчлүүлнэ.
2.2  Фондоор буюу гэрээр ном олгох vйлчилгээ
2.2.1.Номын сангийн гэрээр ном олгох фонд нь оюутаны  иргэний vнэмлэх,уншигчийн үнэмлэх;  профессорбагш, ажилтан, ажилчид ажлын газрын    vнэмлэхийг  үндэслэн гэрээр ном олгож, заасан хугацааны  дагуу ашиглуулна.
2.2.2. Ном, сурах бичиг, гарын  авлагыг гэрээр олгохдоо номын тоо, эргэлтийг харгалзан            оюутанд нэг удаа  1-2 хүртлэх номыг 1-14 хоногийн хугацаатай, багш нарт 1-3 хүртлэх                номыг 1-30 хоногийн хугацаатай олгоно.
2.2.3. Гэрээр авсан номын хугацаа хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд 1500 төгрөгний 
төлбөрийг  төлбөрт үйлчилгээний журмыг  дагуу ноогдуулна.
2.2.4. Уншигч ном  алдаж үрэгдүүлсэн тохиолдолд алдагдсан номын ижил хувийг  олж   төлөх, ижил хувь олдохгүй тохиолдолд номын санд  шаардлагатай номын жагсаалтын    дагуу нэг номыг  2 ш номоор орлуулан төлбөрийг барагдуулах  эсвэл  номын  үнийг зах зээлийн үнээр үнэлэн 3 нугалж төлж номын санг хохиролгүй болгоно. 
2.3. Цахим уншлагын танхимын үйлчилгээ.
2.3.1. Цахим уншлагын танхим нь цахим хэлбэрт байгаа ном, сурах бичиг,  гарын авлага,   эрдмийн  бүтээл, сургалт судалгааны мэдээллийн сангаас материал унших, мультмедиа үзэх, цахим сүлжээг  ашиглан  мэдээлэл  ашиглах зэрэг цахим үйлчилгээг уншигчдад  хүргэнэ. 
2.3.2. Сургуулийн  зүээс хандах  эрхтэй эрдэм шинжилгээ судалгааны төлбөртэй мэдээллийн сангаар үйлчилнэ.
2.3.3. Цахим уншлагын танхимын компьютер дээр олон нийтийн сүлжээ  /Facebook, Yahoo Messenger г.м./ хэрэглээний програм дээр ажиллах, хэвлэмэл бус материалыг гэрээр авч явах, зөөврийн дисктэй орохыг хориглоно.
2.3.4. Уншигчийн  буруутай үйлдлээс цахим уншлагын танхимын тоног төхөөрөмж,  техник хэрэгсэл, аудео, Сэвдэж,  гэмтсэн тохиолдолд уншигч нөхөн төлнө.
3.1. Номын сангийн үйлчилгээний  ажиллах цагийн хуваарь    
3.1.1.  Номын сан нь  доорхи цагийн хуваарийн  дагуу  ажиллана. 
  Уншлагын төрөлжсөн танхим
Даваа – Баасан                  8:00-20:00цаг    Бямба                                9:00 –17:00 цаг
      Ням                                       амарна

        Номын  үндсэн фонд
Даваа – Баасан                  8.30:00 – 17:30 цаг
 Бямба, Ням                               амарна

       Сурах бичгийн фонд
Даваа – Баасан                  9.00:00 – 18:00 цаг
 Бямба, Ням                               амарна














               



No comments:

Post a Comment