Уншлагын “А” Тус танхим нь уншигчийн 132 суудалтай, 2012 оноос чөлөөт сонголттой нээлттэй үйлчилгээг нэвтрүүлсэн. Шинжлэх ухааны бүхий л салбарыг хамарсан 4200 гаруй ном, сурах бичиг, гарын авлага бүхий ойрын фондтой. Сургуулийн 1-3 дамжааны оюутнуудад үйлчилдэг.
Уншлагын “С” Агааржуулалтын системийг бүрэн шийдсэн 334 м2
талбай бүхий 159 уншигчийн суудалтай. 2500 гаруй ном, мэргэжлийн сурах бичгийн чөлөөт сонголттой ойрын фондтой. 4-6 дамжааны
оюутанд үйлчилдэг.
Эрдэм
шинжилгээний уншлагын танхим 56 суудалтай доктор, магистр, бакалаврын
бүтээлүүдийг цаасан болон цахим хэлбэрээр үзэх боломжтой. CDS/ISIS, EndNote програмыг хайлтанд хэрэглэж
байна.
Гадаад номын уншлагын танхим 46 суудалтай, англи хэл дээрх мэргэжлийн сурах бичгүүдийг чөлөөт сонголтоор байршуулсан. Анги, курс харгалзахгүй үйлчлүүлэх боломжтой.
Гадаад номын уншлагын танхим 46 суудалтай, англи хэл дээрх мэргэжлийн сурах бичгүүдийг чөлөөт сонголтоор байршуулсан. Анги, курс харгалзахгүй үйлчлүүлэх боломжтой.
Тогтмол хэвлэлийн уншлагын танхим 42 суудалтай мэргэжлийн монгол, орос, англи сэтгүүлтэй. Анги, курс харгалзахгүй үйлчлүүлэх боломжтой.
Нээлттэй
үндсэн фонд : Номын сангийн нэг давхарт, нийтдээ 180 м2
талбай бүхий агааржуулалтын системтэй, 60000 гаруй сан хөмрөгтэй, 10 уншигчийн суудалтай
үндсэн фонд нь нээлттэй үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Ховор, хувь цөөнтэй номыг
фондонд унших эсвэл хувилан олшруулах, зарим
нэр төрлийн англи номыг 1 хоногоор
гэрээр олгох үйлчилгээ үзүүлдэг. АУТНС нь нээлттэй фондын үйлчилгээг нэвтрүүлж байгаа анхны
номын сан нь болж байна.
Сурах бичгийн фонд : Тус фонд нь 5000 гаруй ном, сурах
бичиг, гарын авлагатай. Номын
сангийн үйлчилгээний журмыг
үндэслэн номын тоо, хүрэлцээг харгалзан 3-14 хоногийн хугацаатай гэрээр
ном олгодог
Цахим уншлагын
танхим : Цахим уншлагын танхимд хүрэлцээ муутай, дахин хэвлэгдээгүй сурах бичгүүдийг цахим хэлбэрт оруулан оюутнуудад уншуулах боломжыг нээж өгсөн. Цахим номын санд монгол, англи, орос мэргэжлийн сурах бичгүүдээс гадна монгол болон дэлхийн шилдэг уран зохиолын номуудыг оруулсан.
Уншлагын “Б” Уншлагын “Б” танхим нь уншигчийн 112 суудалтай, багаар
хичээл давтах зориулалттай 8 бүлгийн өрөөтэй. Оюутнууд бүлгийн өрөөг өдөрт нэг удаа, 2 цагийн хугацаатай ашиглана.
Сэлбэн засах
тасаг: Ном
сэлбэн засах, сэргээн засварлах хэсгийг БСШУЯ-ын Дээд боловсролын байгууллагын үйл ажиллагааг дэмжих
төслийн хүрээнд 2016 оны 2 сард
байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Номын сангийн ном, сурах бичгийг
ариутган цэвэрлэх, урагдаж гэмтсэн номыг сэлбэн засах, хавтаслах, үдэх,
оёх ном сурах бичгийн хүртээмж, эргэлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой үйлчилгээний нэгж юм.
Интернет : Сувилахуйн номын санд 30
суудалтай танхимаар интернетийн үйлчилгээ үзүүлж байна.
сайн байна уу? би гадаадад байгаа бөгөөд магистрын сургалтанд бүртгүүлсэн юмаа. танайхаас цахим ном авах боломж байдаг уу?
ReplyDelete