“Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан 2019 оны 4-р сарын 23, 24-ний өдрүүдэд 10.00-16.00 цагт Эко цогцолборт шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн, худалдаа, ном хандивлах, тэргүүний уншигч шалгаруулах, танин мэдэхүйн хөгжөөнт тоглоом зэрэг арга хэмжээг зохион явуулах тул эрхэм хүндэт эрдэмтэн багш, оюутан залуус та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Боловсрол, соёл,
шинжлэх ухаан, спортын яам, Springer Nature-ийн хамтын ажиллагааны
хүрээнд БСШУСЯ, ШУТСан, ШУА болон төрийн өмчийн их сургууль, судалгааны
хүрээлэнгүүдийн нийт эрдэм шинжилгээний ажилтан, багш, оюутнуудад зориулан Nature брэндийн
бүх сэтгүүлийг үнэ төлбөргүйгээр унших боломжийг энэ оны 03-05 дугаар саруудад
нээлээ.
АНАГААХ УХААНЫ ТӨВ НОМЫН САН УЛАМЖЛАЛ БОЛГОН ЖИЛ БҮР ЗОХИОН ЯВУУЛДАГ "ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР"-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ ГЭЖ БАЙНА
No comments:
Post a Comment